Д.Тэрбишдагва тойргийнхноо ятгасан уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Д.Тэрбишдагва тойргийнхноо ятгасан уу?

МАХН-ын түр штабынхны хэдэн сар ярьсан онц их хурал өнөөдөр болно. Ц.Шинэбаяр гишүүнд онц их хурлаа хийх байр нь олдохгүй хэцүүдэж яваа сураг байсан. Харин түүний дэмжиж намынхаа удирдлагуудын “толгойны өвчин” болоод байгаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нар онц их хурлыг хуралдуулахад санаа зовж байгаа аж. Ц.Даваасүрэн гишүүний хувьд Хөвсгөл аймгаас 55 хүн авчирч, байрлах буудал, хоолыг нь дааж байгаа гэнэ. Харин Д.Тэрбишдагва гишүүн Сонгинохайрхан дүүргээсээ хүн цуглуулж байгаа аж. Түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр 60 гаруй хүн цуглуулсан сурагтай.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж