Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Түүхэн тогтолцоо
Украинд байгалийн хийн үнийг бууруулсаны дараа бусад орнуудтай байгуулсан байгалийн хийн гэрээгээ бид эргэн харахгүй гэж Оросын ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн байна. “Крымын хувьд бол энэ нь онцгой тохиолдол. Түүхэн тогтолцоо ийм. Тйимээс манай түншүүдийг тийм хүсэлт гаргахаар эрмэлзээд хэрэггүйг сануулж байна” гэж Путин хэлэв. Харьковт хийсэн гэрээнээс "Газпром" хэлмэгдэхгүй. Зөрүүг төсвөөс гаргаж өгнө гэж тэр онцолсон байна. Өмнө нь энэ талаар Оросын Эрчим хүчний сайд Сергей Шматко мэдэгдэж байсан юм. Энэ дөрөвдүгээр сарын 21-нд Орос, Украин хоёр арван жилийн хугацаатай гэрээгээ эргэн шинэчилж, Украинд нийлүүлэх хийн үнээ гурав дахин буулгасан юм. Украин хариуд нь Оросын Хар тэнгисийн флотын Крымд байрлах хугацааг бас 25 жил болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж