Норвеги, Швед нисэх буудлуудаа хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Норвеги, Швед нисэх буудлуудаа хаалаа

Норвеги, Шведын нисэхийн удирдлага Скандинавт салхинд туугдсан шинэ үнсэн үүл орж ирсний улмаас зарим нислэгийн чиглэлүүдийг хаалаа.  Харин эдгээр орны нийслэлийн нисэх буудлууд нээлттэй чигээр байгаа юм. Ерөнхийдөө Шотландын хойд хэсгийн агаарын орон зайг тооцохгүй бол Европт нислэг нээлттэй болжээ. Дөрөвдүгээр сарын 15-наас хойш нийтдээ 100 мянган нислэг  хойшлогдсон байлаа. Шотландын хойд хэсгээр онгоцнууд 6000 метрээс дээгүүр нисч болох ажээ.
Дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн нислэг аажмаар сэргээгдэж байна. Eurocontrol байгууллагын мэдээгээр  энэ сарын 21-нд  28 мянган нислэгийн 22,5 мянгыг, 22-нд  нислэгийн хэмжээг бүрэн хэмжээнд сэргээсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж