Lady Gaga гоо сайхны мэс засал хийлгэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Lady Gaga гоо сайхны мэс засал хийлгэнэ

Этгээд дүр төрх,
өвөрмөц хувцаслалт зэргээрээ бусдаас ялгардаг
Lady Gaga одоогийнхоо амжилтад сэтгэл хангалуун байдаггүй гэнэ. Хэдийгээр
алдар хүнд нь өсч байгаа ч түүний хамгийн том хүсэл нь “
Pop Diva” болох гэнэ.
Түүний фэнүүд дуунд нь дуртай болохоос өөрийг нь дур булаам эмэгтэй гэж
үздэггүйд тэр сэтгэл дундуур явдаг тухайгаа “
The Mirror” сэтгүүлд ярьжээ.

Тэрбээр удахгүй гоо сайхны мэс засал хийлгэж, хамар,
хацар, уруул гээд бараг бүхий л зүйлээ өөрчлүүлэхийг хүсч байгаа бөгөөд жинхэнэ
дур булаам бүсгүй болж фэнүүддээ бэлэг барихаар төлөвлөж байгаа тухайгаа нэмж
хэлсэн байна. 

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж