“PepsiCo” лааз боловсруулах “Dream Machine” нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

“PepsiCo” лааз боловсруулах “Dream Machine” нэвтрүүллээ

“Waste Management”-тай хамтран “PepsiCo” компани ундааны хөнгөн цагаан лаазыг дахин боловсруулах “Dream Machine” нэртэй “бүхээг”-ийг гудамжинд байрлуулах болсон тухайгаа зарлажээ. “PepsiCo” компани АНУ дахь ундааны лаазны дахин боловсруулалтыг 2018 гэхэд 50 хувьд хүргэх зорилгоор дээрх компанитай хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулсан байна. “Dream Machine” нь товчхондоо бол компьютерчилсан хогийн сав юм. Том хөх бүхээгийг шатахуун түгээх станц, цэнгэлдэх талбай, супермаркет, цэцэрлэгт хүрээлэн, зугаа цэнгээний газрууд болон гудамжинд байрлуулах бөгөөд хэрэглэгч, худалдан авагчид уусан ундааныхаа лаазыг дахин ашиглах боломжтой хогийн саванд хийснийхээ төлөө урамшууллын оноо цуглуулна. Хэрэглэгч ундааныхаа лаазыг буулгадаг хаалганд байрлуулж, товчлуур дарснаар “Dream Machine” автоматаар ажиллаж, лааз нь “PepsiCo” компанийн бүтээгдэхүүн мөн эсэхийг нягталсны дараа интернэтэд холбогдож, тухайн хэрэглэгчийн нэр дээр оноо цуглуулах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж