Од болохыг хүссэн Солонгосчууд мэс заслын ширээн дээр

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Од болохыг хүссэн Солонгосчууд мэс заслын ширээн дээр

Авъяасаа нээж од болохыг хүссэн Өмнөд Солонгосчууд гаднах төрхөө өөрчлөх шахалтанд их орж байна. Энэ асуудлаар тэдэнд өөрсдийн байр сууриа илэрхийлэх боломж байдаггүй бөгөөд зарим менежментын агентлагууд од болохыг хүсэгчдийг бараг хүчээр барьж байгаад мэс заслын хутган доор хэвтүүлдэг. Сөүл хотын бүсэд байрладаг гоо сайхны мэс засалчдаас Өмнөд Солонгосын өдөр тутмын “Chosun Ilbo” сонин санал асуулга  авахад тэд ТВ-ээр гарч байгаа буюу урлаг соёлын салбарт суралцаж, дадлага хийж байгаа байгаа залуу дуучдын бараг 90 хувь нь гоо сайхны ямар нэг мэс ажилбар хийлгүүлсэн гэж хариулсан байна. “Косметик хагалгаа нь өнөө цагт од болохыг хүссэн залуу Солонгосчуудын хувьд салшгүй хэсэг болоод байна. Од болохыг хүсвэл хутган доор хэвтэх ёстой гэдэгт тэдний ихэнх нь итгэдэг” гэж “Migo Clinic”-ын Yoon Won-joon ярьж байна.

“JK Plastic Surgery Center” пластик мэс заслын төвийн эмч Bae Joon-sung “Олон хүмүүс хамар, нүд, царайны төрхөндөө нэгэн зэрэг мэс засал хийлгүүлэх замаар үнийн хямдрал эдэлдэг. Зарим нь дан ганц дасгал хийгээд өөхийг нь хайлуулахад хэцүү байдаг бүсэлхи, гар, шилбэний эрээн булчингийнхаа өөх соруулдаг /liposuction/” гэж ярьсан. Авъяасын менежмент хийдэг нэгэн компаний гүйцэтгэх захирал “ТВ-ээр цацагдахын тулд 10-20 сая вон /1 вон=1.3 төгрөг/ косметик хагалгаанд зарцуулдаг. Зарим үед компани нийт зардлыг даадаг бол заримдаа дасгалжигч үнийн зарим хувийг төлдөг” гэж ярьж байна. Өмнө нь авъяастны менежментийн компаний дасгалжигч байсан одоо 25 настай бүсгүйн ярьж байгаагаар “гуравдахь жилдээ авъяастны компанитай ажиллаж байгаа хүн ойролцоогоор 10-20 косметик хагалгаа хийлгэсэн байдаг”  гэж ярьж байна.


Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж