
“JK Plastic Surgery Center” пластик мэс заслын төвийн эмч Bae Joon-sung “Олон хүмүүс хамар, нүд, царайны төрхөндөө нэгэн зэрэг мэс засал хийлгүүлэх замаар үнийн хямдрал эдэлдэг. Зарим нь дан ганц дасгал хийгээд өөхийг нь хайлуулахад хэцүү байдаг бүсэлхи, гар, шилбэний эрээн булчингийнхаа өөх соруулдаг /liposuction/” гэж ярьсан. Авъяасын менежмент хийдэг нэгэн компаний гүйцэтгэх захирал “ТВ-ээр цацагдахын тулд 10-20 сая вон /1 вон=1.3 төгрөг/ косметик хагалгаанд зарцуулдаг. Зарим үед компани нийт зардлыг даадаг бол заримдаа дасгалжигч үнийн зарим хувийг төлдөг” гэж ярьж байна. Өмнө нь авъяастны менежментийн компаний дасгалжигч байсан одоо 25 настай бүсгүйн ярьж байгаагаар “гуравдахь жилдээ авъяастны компанитай ажиллаж байгаа хүн ойролцоогоор 10-20 косметик хагалгаа хийлгэсэн байдаг” гэж ярьж байна.
Т.Санаа