Windows 7-гийн ачаар “Microsoft”-ын ашиг үлэмж нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Windows 7-гийн ачаар “Microsoft”-ын ашиг үлэмж нэмэгджээ

Программ хангамжийн салбарт ноёрхогч “Microsoft” корпорацийн өнгөрсөн оны сүүлээр зах зээлд гаргасан Windows 7 үйлдлийн систем хэрэглэгч, худалдан авагчдын таашаалд нийцэж, борлуулалт сайтай байгаа учир тус компанийн 2010 оны нэгдүгээр улирлын ашиг 35 хувиар өсчээ. Шинэ үйлдлийн системээс гадна “Bing” хайлтын систем болон “Xbox Live” үйлчилгээнээс олох ашгийн хэмжээ нэмэгдсэнээр “Microsoft” өнгөрсөн гурван сарын хугацаанд дөрвөн тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажилласан байна. Харин борлуулалт буюу орлогын дүн өмнөх жилийнхтэй харьцуулахад зургаан хувиар нэмэгдэж, 14.5 тэрбум ам.долларт хүрчээ.
Зах зээлд төдийлөн амжилт олж чадаагүй “Vista” үйлдлийн системээс хойш таван жилийн дараа хэрэглэгчдэд хүрсэн “Windows 7”OS нь “Microsoft”-ын хамгийн олон хувь борлогдсон систем болсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж