“Багш” найраглалд зориулан хөшөө босгоно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

“Багш” найраглалд зориулан хөшөө босгоно

Жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногт Монголын багш нарын баярыг тэмдэглэдэг болоод 45 жил өнгөрчээ. Энэ жил МУБИС мэргэжлийн багш бэлтгэж эхэлсний 90 жилийн ой тохиож байгаа юм. Мөн төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжавын багш найраглалын 25 жилийн ой болж байгаа бөгөөд эдгээр баярыг тохиолдуулан МУБИС-аас “Багш” найраглалын талаар эрдэм шинжилгээний хурлыг БСШУЯ, Монголын ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгууллаа. Энэ үеэр яруу найрагч Ш.Сүрэнжав өөрийнх нь бүтээлд зориулан илтгэл тавьсан эрдэмтэн мэргэдэд хадаг барин талархал илэрхийлсэн юм. Дашрамд дуулгахад энэхүү найраглалд зориулан хөшөө босгох тухай яруу найрагч маань дуулгалаа.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж