
2009 онд болсон төрийн эргэлтийн дараа олон тооны сэтгүүлч, сурвалжлагчид амь насанд нь заналхийлсэн сүрдүүлгийг хүлээн авчээ. Долоон сурвалжлагчийн амь насыг хөнөөсөн этгээдийн нэг нь ч илэрч баригдаагүй байгаа юм байна. Америкийн хил хязгааргүй сурвалжлагчдын байгууллагын төлөөлөгчийн мэдээлснээр “Гондурас улс төрийн эргэлтээс хойш хэвийн байдал тогтоож чадаагүй, хар тамхины наймаачдын бүлэглэлүүд дураараа авирлаж, эрх баригчдын зүгээс хүний эрхийг зөрчсөөр байна” гэж ВВС Mundo-д мэдээлжээ.Тэрээр цааш нь ярихдаа “энэхүү долоон гэмт хэргийн эзнийг одоо хүртэл олж тогтоогүй бөгөөд амь насаа хөнөөлгөсөн сэтгүүлч Нахум Паласиос Артеяго –гийн хувьд төрийн эргэлт хийсэн цэргийнхэн амь насанд нь заналхийлж байсныг бид мэднэ” гэж ярьжээ.
Францийн хил хязгааргүй сэтгүүлчдийн байгууллагын мэдээлснээр Гондурас улс хэвлэл, мэдээллийн мэргэжлийн сэтгүүлчдийн хувьд америк тив, дэлхийн хамгийн аюултай орны нэгэнд тооцогдох болсныг дурдсан байна.
Мексик улсад 2006 оноос эхлэн хар тамхины наймаачдын эсрэг довтолгоо эхлүүлснээс хойш 2009 онд 11 сэтгүүлч, зөвхөн энэ онд 6 сэтгүүлчийг хөнөөгөөд байна.
Эх сурвалж: BBC Mundo
Бэлтгэсэн Д.Пунцаг