Эво Моралесийн хэлсэн үг Испанид тоглоом тохуу, шүүмжлэлийн бай болов

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Эво Моралесийн хэлсэн үг Испанид тоглоом тохуу, шүүмжлэлийн бай болов

Боливиа улсын ерөнхийлөгч Эво Моралес муу хооллолт нь европ тивд олон эрчүүдийн үс унаж, халзан толгойтой болох, гомо-чууд олширч байгаа нь эм даавар/гормон/  нь ихэдсэн хүнсээр тэжээсэн тахианы мах идснээс үүдэн гарч байна гэж нотолсон нь хэвлэл мэдээллийнхний тоглоом тохуу, хатуу ширүүн шүүмжлэлтэй тулгараад байна.

Сэтгүүлч Пилар Рахола Vanguardia сонинд хандан “үнэнийг хэлэхэд одоо бодож байхад минь  Моралес үндэслэлтэй зүйл ярьсан байна. Учир нь тахианы мах идэж байсан тэр үед миний хөх урган томорч буйг анзаарч эхэлсэн юм шүү” гэж бичсэн тухай DPA агентлаг мэдээлжээ.

Ерөнхийлөгч Моралес цааш нь ярихдаа “за тэгээд эрэгтэйчүүд хоорондоо “муу мах” ны гаж донтолтоор холбогдож, эр хүн эр хүндээ хайртай дуртай болж,  хүйсний зүг чиг алдагдаж байгаа  нь байгалаас үүдэн гарсан хэрэг  биш харин нутгийн уугуул индиан иргэдийн эсрэг явуулсан гэмт хэргийн төлөөс болж хүрсэн хараалаас үс нь халцарч унах, “эрвээхэй”-гийн далавч ургах байдлаар тэд аврагдаж байгаа юм” гэж нэмж ярьжээ.

Рахола-гийн бодлоор Моралесийн хэлсэн үг нь “алиа салбадай, инээд хүргэмээр, сэтгэлийн хөөрөлд автсан түүгээр ч барахгүй соёлгүй хүмүүс сая сая хүнийг удирдан захирч байгаагүй сан бол бид хоорондоо бөөн инээд яриа, хөхрөлдөөн болоод л өнгөрөх байсан юм” гэжээ.

Ибероамерикийн их сургуулийн Холбооны танхимйн захирал Габриела Уоркентин Мехико хотод El Pais сонины сурвалжлагчдад ярихдаа Моралесийн хэлсэн үг “нэгэн улсын ерөнхийлөгчийн хэлсэн үг байгаагүй сан бол, хэрэв уг сэдвийн цаана амин чухал асуудал байгаагүй сан бол ийм тоглоом тохуу, инээдэмтэй зүйлд хүргэхгүй байсан юм” гэжээ.

Тэрээр цааш нь ерөнхийлөгч тавьсан илтгэлдээ тахиа, даавар, гомосекс болон халзралтыг өвчин мэт болгосон нь “үнэхээрийн тэнэг, утга учиргүй” хэрэг бөгөөд түүгээр ч барахгүй аюултай болж мэдэхээр зүйл юм” гэжээ.

Өдөр тутмын Publica  сонины блогчин Маноло Сако “өндөр авч чадахгүй байгаа нь лидерүүдэд халгаатай бөгөөд инээдэмтэй байдал тэд нарыг арчин арилгаж байгаа юм” гэжээ.

Нөгөө талаар испани улсын Эрдэм шинжилгээний судалгааны дээд зөвлөлийн биотехнологич, профессор Пере Пуиг Доменеч Боливиа улсын Тикипаяа хотод  “Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба Эх дэлхийн эрх” сэдвээр болсон Улс түмний Дэлхийн анхдугаар бага хурал дээр Боливиа улсын ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үндэслэлгүй нотолгоо юм гэжээ.

Пуиг Доменеч “үс халцрах, гомосекс хүн төрөлхтөн үүсэн бий болсон тэр үеэс л үүдэлтэй бөгөөд Христийг төрөхөөс хэдэн зуун жилийн өмнө Содома болон Гоммора-гийн үед генетикийн хувьд  организмд өөрчлөлт хийж байгаагүй түүх байгаа шүү дээ” гэж уг эрдэмтэн хэлсэн тухай испанийн хэвлэл мэдээллийнхэн иш татан мэдээлжээ. Боливийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг “ер нь л үндэслэл багатай санаа бодол байна” гэж дүгнэжээ. Пуиг Доменеч улс төрчдөд хандан “баримттай, таарч тохирсон” мэдээлэл хийхийг зөвлөмж болгоод урьд өмнө том орнуудын ерөнхийлөгчид, улс төрчид “нэг иймэрхүү зүйл” хийж байсан тухай сануулжээ.

Үүний жишээ болгон Өмнөд Африкийн тухайн үеийн ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк хүний биеийн дархлаа, ДОХ өвчин хоорондоо ямар ч холбоогүй болох тухай нотлохыг оролдож байсан тухай ярьжээ.

Эх сурвалж EL UNIVERSAL

Бэлтгэсэн Д.Пунцаг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж