Дур мэдэн эм ууснаас жилд 7 сая хүн амь насаа алдаж байна.

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Дур мэдэн эм ууснаас жилд 7 сая хүн амь насаа алдаж байна.

Хүмүүс ихэнх тохиолдолд дур мэдэн янз бурийн эм  уух нь ердийн үзэгдэл болж, үүнээс үүдэн гарч болох хор уршигт төдий л анхаарал хандуулдаггүй.

2007 онд дэлхийн хэмжээнд 7 сая хүн өөрийн үзэмжээр таамгаар эм уусны улмаас эрүүл мэндэд нь хор уршиг  учирч амь насаа алдсан гэсэн тооцоог судлаачид гаргажээ. Ямар өвчинд ямар эм уухаа мэргэжлийн эмч нартай зөвлөж байвал элдэв сөрөг үр дунд хүрэхээс сэргийлж болно. Ер нь насанд хүрсэн хүмүүсийн 60 гаруй хувь нь өөрөө дур мэдэн эм уух нь дэлхийн улс орнуудад гардаг нийтлэг үзэгдэл болжээ.

Дэлхийн хэмжээнд насанд хүрсэн таван хүний нэг нь ямар нэгэн хэмжээгээр нойргүйтэх зовиуртай учирч байдаг. Нойрны эм зүй бусаар хэрэглэхээс сэрэмжлэх ёстой. Эмчийн зөвлөгөөгүй, хараа хяналтгүй дур мэдэн нойрны эм уух нь таны эрүүл мэндэд ямар хортой үр дагавар авчирдгийг санаж байх хэрэгтэй. Орчин үед хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг олон төрлийн бактерууд антибиотикийн төрлийн эмүүдэд дасал болж, эмчилгээ авахгүй болж байгаа нь антибиотикийн хяналтгүй хэрэглээтэй холбоотой. Испани улсын иргэд антибиотикийн хэрэглээгээр европт хоёрдугаар байранд ордог ба тэд автомашиндаа байнга антибиотик авч явдаг болон айл болгон онцын шаардлагагүйгээр гэр орондоо нөөцөлж, аливаа өвчин зовиуртаа антибиотик хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Хүний биед элдэв ханиад томуу тусах, хоолой, уушиг зэрэг бие эрхтэн үрэвсэх нь элбэг тохиолддог. Ийм тохиолдолд хүмүүс эмчтэй зөвлөхгүйгээр ибупрофен, диклофенак зэрэг эм ууж хэрэглэх нь ердийн үзэгдэл. Гэтэл хэмжээ хязгааргүй иймэрхүү эм ууж хэрэглэх нь ходоодны ханыг гэмтээх, шархлаа, үрэвсэл бий болгох аюултай. Өндөр настай хүмүүсийн хувьд зүрх, бөөрний ажиллагааны  дутагдалд орох, даралт ихдэх, баримжаа, тэнцвэрээ алдах аюулд хүргэнэ.

Эх сурвалж ABC.es

Бэлтгэсэн Д.Пунцаг   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж