Оросын Евробонд амжилттай зарагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Оросын Евробонд амжилттай зарагдлаа

1998 оны олон улсын санхүүгийн хямралаас хойш анх удаагаа Орос улс олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр бонд гаргаж амжилттай зарлаа. Гэхдээ энэ жил дахин бонд гаргахгүй гэж Оросын Сангийн яамны сайд Пүрэв гаригт мэдэгдлээ. Орос улс таван жил болон арван жилийн хугацаатай бондыг АНУ-ын Сангийн яамны хүү болох 1.25, 1.35-аас ганц хувийн дээгүүр арилжаалж 5.5 тэрбум ам.долларын орлого олсон байна. Засгийн газрын өрийн асуудал нь Оросын корпорацуудын бондын зах зээлийн орчинг сайжруулах бөгөөд газрын тосны үнэ өндөр байгаа тул Орос улс энэ жилдээ дахин олон улсын өрийн зах зээлрүү буцаж ирэх шаардлагагүй гэж Оросын Сангийн яамны сайд Алексей Кудрин мэдэгдсэн талаар Оросын “РИА Новости” агентлаг мэдээллээ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж