
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд 15.00 цагт Ерөнхий сайд С.Батболд мэдээлэл хийхээр болсон байна. Ерөнхий сайд энэ удаад мал хаваржилт, малчдыг малжуулах төсөлд хамруулахын тулд Засгийн газраас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон тухай мөн малчдын зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх ажээ.
Г.Дарь