

Дэлхийн томоохон загварын гүрнүүдийн нэг Giorgio Armani-гийн дотуур хувцасны болон жийнсний шинэ коллекцийн шинэ сурталчилгаа бэлэн боллоо. Энэ удаад Холливудын халуухан бүсгүй Megan Fox Armani-д зориулж, хагас нүцгэлжээ.
Emporio Armani Underwear болон Armani Jeans-ын нүүр царай болсон тачаангуй бүсгүйн зураг авалт Майоркт болсон ба зурагчнар нь оддын гэрэл зурагчид болох Мерт, Маркус Увы Пигготт нар ажилласан юм.
Armani-гийн шинэ сурталчилгаа маргаашнаас эхлэн цацагдаж эхлэх аж.
Н.Наран