
Grint тухайн үед ямар байсан талаараа “The Mirror” сэтгүүлд ярихдаа “Киноны зураг авалтын үед үнэхээр хэцүү, санаа зовж, сандарч байсан. Хамтран тоглогч маань намайг тайвшруулж байсны ачаар л тэрхүү хэсгийг амжилттай давсан гэж боддог. Энэ хэсгийг аав ээж маань үзнэ гэж бодохоор л үнэхээр ичиж байсан. Найз, нөхөд бусад хүмүүс тэр хэсгийн талаар ямар нэгэн зүйл битгий асуугаасай гэж дотроо залбирч, бүр бодсоор байгаад сүүлдээ нойр ч хүрэхээ байсан. Киноны нээлт болсон өдөр хэн ч надаас тэр хэсгийн талаар элдэв асуулт асуугаагүй нь намайг үнэхээр тайвшруулсан. Хэн ч тэр хэсгийг онцолж, содон сонин зүйл гэж хүлээж аваагүйд сэтгэл маань уужирсан даа” хэмээн ярьсан байна.
Н.Наран