Нэг хэсэг дуучин Астро гэх залуу Солонгосын дуучин Rain-ны монгол хувилбар болж гарч ирж байсан. Харин одоо бол таг чиг. Тэгвэл дуучин залуу гэр бүлтэй болжээ. Хувийн амьдралаа илүүд үзсэн Астро өөрөөсөө 12 насаар эгч бүсгүйтээ гэрлэсэн байна. Тэд оюутан байхаасаа л үерхэж эхэлжээ. Түүний эхнэр зураач мэргэжилтэй бөгөөд Астрогийн менежер, имижмейкерийн ажлыг давхар хийдэг байсан. Одоо хосууд нэгэн Lounge ажиллуулдаг бөгөөд саяхан хүүхэдтэй болсон байна. Ямартай ч уран бүтээлээ орхиж, гэр бүлийн амьдрал зохиогоод байгаа Астро эхнэр хүүхдийн хамт амар жимэр амьдарч байна.
М.АНИР