Paris Hilton-ы ээлжит дуулиан

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Paris Hilton-ы ээлжит дуулиан

Холливудын хамгийн дуулиан, шуугиан тарьдаг бүсгүйчүүдийн нэг Paris Hilton дахиад л найз залуугаасаа салжээ. Paris-ын хайр дурлал үргэлж л урт настай байдаггүй. Түүний найз залуучууд өөрт нь биш хөрөнгөд нь дурладаг гэхэд хилсдэхгүй. Зочид буудлын өв залгамжлагч тэрбээр олон сая долларын хөрөнгөтэй нэгэн юм.
Paris Hilton ээлжит найз залуу болох Doug Reinhardt-тайгаа 14 сар болзсоны эцэст ийнхүү салж буй Тухайгаа зарласан байна. Найз залуугаасаа салснаа зарласан Hilton гуниглаж суусангүй. Kim Kardashian-ы экс найз залуу болох Reggie Bush-тай шөнөжин наргилаа хэмээн хэвлэлүүдээр шугиад авсан. Харин энэ талаар Paris “Reggie бид хоёр тохиолдлоор нэг клубт орж таарсан. Тэрнээс би түүнтэй болзсон хэрэг огт биш, бид хоорондоо мэндээ мэдэлцээд л өнгөрцгөөсөн. Өөр юм ч яриагүй. Би тэнд найз нартайгаа очсон шүү дээ” гэж Twitter дээр бичсэн байна.

Н.Наран  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж