
Paris Hilton ээлжит найз залуу болох Doug Reinhardt-тайгаа 14 сар болзсоны эцэст ийнхүү салж буй Тухайгаа зарласан байна. Найз залуугаасаа салснаа зарласан Hilton гуниглаж суусангүй. Kim Kardashian-ы экс найз залуу болох Reggie Bush-тай шөнөжин наргилаа хэмээн хэвлэлүүдээр шугиад авсан. Харин энэ талаар Paris “Reggie бид хоёр тохиолдлоор нэг клубт орж таарсан. Тэрнээс би түүнтэй болзсон хэрэг огт биш, бид хоорондоо мэндээ мэдэлцээд л өнгөрцгөөсөн. Өөр юм ч яриагүй. Би тэнд найз нартайгаа очсон шүү дээ” гэж Twitter дээр бичсэн байна.
Н.Наран