“HP” AirLife100 загварын смартбүүк танилцуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

“HP” AirLife100 загварын смартбүүк танилцуулжээ

“Hewlett-Packard” компанийн албан ёсны вэбсайтад тус компаниас шинээр
гаргаж буй смартфөүний элемент бүхий нэтбүүк маягийн шинэ зөөврийн
компьютер HP AirLife100 смартбүүкийн талаар мэдээлжээ.Ердөө нэг кг жинтэй HP AirLife100 серийн смартбүк нь 10.1 инчийн, 1024х600 цэгийн нарийвчлалтай,хамгаалалт бүхий мэдрэгчтэй дэлгэц, Android үйлдлийн систем, 1GHz Qualcomm Snapdragon QSD250 мобайл процессор, 512MB RAM болон 16GB SSD-ээр тоноглогджээ.
Энэхүү смартбүүк нь нэтбүүк загварын гартай, өөр дээрээ суурилсан 0.3 мегапиксель вэбкам болон микрофонтой бөгөөд 802.11b/g Wi-Fi, Bluetooth холболттой, 32GB хүртэлх багтаамжтай мемори картыг дэмжиж ажиллах гэнэ. Харин үнэ болон хэдийд зах зээлд нэвтрэх талаар хараахан мэдээлээгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж