
Түүний аав Намсрайн Содном агсан Монголын цөмийн салбарын түүхийг эхлүүлж, Цөмийн энергийн комиссын орлогч дарга, Шинжлэх ухааны кадемийн ерөнхийлөгч, МУИС-ийн захирлын албыг хашиж байсан нэгэн. С.Энхбат даргын хувьд аавынхаа эхлэх цэгийг нь хатгасан энэ салбарыг дэлхийн энтэй болгохын төлөө, Монголын төрийг ашиг хонжоо хайсан хөрөнгө оруулагч бүрийн өмнө алгаа тосдоггүй болгохыг юу, юунаас ч илүү хүсдэг. Магадгүй Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн зээ гэдэг асар том үнэт зүйл түүний энэ бүх зориг, гол чиг шугамыг нь түшдэг байж болох. Имйээс ч тэр хөрөнгө оруулагчдын марзан зан хийгээд зарим нэгэн карьерийн шуналтай дарга нарыг бодоход зангарагтай төрийн түшээ байж чадах нь дамжиггүй. Цаашид ч энэ бүхнээ хамгаалсан шиг хамгаалж, хатуухан үг болоод байр сууриараа хана хэрмээ зузаатгасаар байна гэж найдъя. Учир нь түүний хувь хүнийх нь мөн чанар Монголын төрд арай ч дээ гэмээр ховордчихсон юм.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин