Турк, Казахстан улсуудаас урилга ирүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Турк, Казахстан улсуудаас урилга ирүүлэв

Өнөөдөр Бүгд Найрамдах Турк улс, Бүгд Найрамдах Казахстан улсуудаас Монгол Улсад суух Элчин сайдууд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхан Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх гуравдугаар зөвлөлгөөнд оролцох урилгыг өргөн барив.

Одоогийн байдлаар 20 орчим гишүүнтэй тус зөвлөлгөөн нь ази тивийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, итгэлцэл, байгаль хамгаалал, терроризмын эсрэг хамтын үйл ажиллагаа зэрэг өнөөгийн амин чухал глобал асуудлуудыг ярьж хэлэлцэх, шийдвэр гаргах зорилго бүхий олон талт яриа хэлэлцээний механизм байгууллага юм байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж