Бидний орд ба бидний хооронд холбоо бий. “Саятнууд зурхайд итгэдэггүй. Харин тэрбумтнууд түүнд итгэнэ” гэж Америкийн санхүүч Морган хэлсэн гэдэг. Ингээд танд ирэх долоо хоногийн бизнес зурхайг танилцуулж байна.
Хонь
03.21 -04.19
Мөнгө хөрөнгөтөй холбоотой асуудлыг илүүтэй анхаар. Буд гаригийн хөдөлгөөн зардлаа багасгаж, хуримтлал болон бусад мөнгөтөй холбоотой асуудал хянуур хандаарай. Ажилдаа чөлөө гаргах нь хувийн имижээ сайжруулах боломжийг өгнө. Өөрийн төлөвлөгөө болон шинэ санаа оноогоо рекламдах хэрэггүй.Хоёр амралтын өдрөөс зургаалах болон цэнгэхэд бямба гариг тохиромжтой. Ням гаригт гэртээ амарч, ойр дотныхонтойгоо өнгөрөө.
Үхэр
04.20 -05.20
Таны ажлын цар хүрээ нэмэгдэнэ. Зарим нөхцөл байдал давхцаад ирэх талтай. Гэрт чинь засвар цэвэрлэгээ хийх их зүйл хуримтлагджээ. Та энэ долоо хоногт эсрэг хүйстнийхээ анхаарлыг илүү их татах болно.Хаалт, саадыг гатлахын тулд зуу дахин бодож цэгнэх нь зүйн хэрэг. Хов жив таны алдааг хүлээж буйг анхаарах хэрэгтэй. Мөнгөний асуудал төдийлөн гарахгүй ба зугаа цэнгэлээр та дутахгүй.
Ихэр
05.21 -06.21
Бүхний хойноос хөөцөлдөхийн оронд тодорхой нэгэн зүйлдээ анхаарвал зохино. Таны идэвхи зүтгэл саадтай тулгарах магадлалтай. Ойлгомжгүйгээр зөрөлдөөн гарч магад. Тайлбараа удаан бөгөөд итгэлтэй хий. Пүрэв гариг хүртэл санхүүгийн асуудлаа шийдэхэд муугүй. Дараа нь дахин хянахад тустай. Жижиг сажиг зүйлийг бүү орхигдуулаарай.
Мэлхий
06.22-07.22
Ажлын чадвар өндөр, санаа сэтгэл муугүй ч амар биш долоо хоног. Нэг чухал нөхцөл байдал асуудал мандуулах магадлалтай. Тэр нь таны хүлээж байсан зүйл бол анхааралтай, болгоомжтойгоор асуудлыг шийдэх хэрэгтэй юм. Буд гариг нэмэлт цаг хугацаа, тэвчээр шаардаж байна. Учир нь хүлээгдэж байсан хүмүүс ба мэдээлэл хоцорч ирэх болно. Лхагва гаригт урсгал худалдаа наймааг гэртээ зориулан хийвэл сэтгэл өөдрөг байх нь.
Арслан
07.23 -08.22
Үйл явдлын хэмнэл удааширч байгаа учир танд өөрийгөө харуулах боломж бараг гарахгүй. Хэмнэлтийн дэглэмийг барь. Долоо хоногийн хоёрдугаар хагаст өөрийн хөрөнгийн хөдөлгөөнийг хийж болохгүй. Томоохон наймааг тавдугаар сарын дунд үе хүртэл үлдээ. Амралтын өдрийг шинэ орчинтой танилцахад зориул. Харин ням гаригийн орой гэртээ байвал зохистой.
Охин
08.23 -09.22
Тайван, амар ажил үүргээ гүйцэтгэ. Тэр нь л танд амжилттай байх баталгааг өгнө. Бусад олон тийш самгардаад хэрэггүй. Орчиноо сонсох, нэгт нэггүй нямбайлан авч үзэх үйлдэл энд их чухал. Амжилт олсон бол түүнийгээ барьж байхыг эрмэлз. Таныг тэндээс түлхэх гэсэн оролдлого байж болох талтай. Энд хуучин холбоо сүлбээ тус болно. Амралтын өдрүүдэд ядаргаа чинь сэтгэл санааны дарамт үүсгэх хандлагатай учир амралтаа идэвхтэй өнгөрүүлбэл хэрэгтэй юм.
Жинлүүр
09.23-10.23
Энэ долоо хоног таны хувийн амьдралд чинь үр дүнтнй өөрчлөлт гарч байна. Хуучин найз амрагуудтай учрахыг үгүйсгэх аргагүй. Тогтмол хамтрагчтайгаа өмнө орхигдуулж байсан сэдвээ дахин сэргээх нь танд хэрэгтэй.Энэ үеэр гаргасан шийдвэр баттай байх болно. Санхүүгийн асуудал ээдрээтэй байх учраас анхаарал шаардана. Аривч байх хэрэгтэй. Харин эрүүл мэндэд ямар ч асуудалгүй байх юм байна.
Хилэнц
24.10-22.11
Энэ долоо хоног таны уран бүтээлийн авъяасыг тодруулж өгнө. Хам хум хийгдсэн зүйл байсан бол одоо чанарыг нь сайжруулахаар ажиллах хэрэгтэй. Ажилдаа сэтгэлээсэ цаг зав гарга. Эс тэгвээс хэт ядрах нигууртай. Хувийн харилцаандаа “элсээр шилтгээн босгоод” хэрэггүй. Танд дадал болсон болгоомжлолоо үлдээ. Хууртагдахад ойрхон байна. Хаанаас ч тэр гараад ирж магадгүй.
Нум
11.23. -12.21
Ажил амьдралд тань ямар нэгэн асуудал үүсэхгүй амгалан байх долоо хоног.Чухал асуудлаа онцгой анхаарч, байнга санж явах хэрэгтэй. Эс тэгвээс хугацаанд шахагдаад хүнд байдалд орно. Хоёрдугаар хагаст хувийн харилцаанд асуудалтай. Хэн нэгэн нь танд саад хийж нөгөө нэг нь тус болно. Эсвэл та юу саад болоод байгааг өөрөө мэдрэх байх. Зардлаасаа илүүтэй орлогоо бодох үе ирж байна.
Матар
12.22-01.19
Хичнээн их чармайсан ч шинэ ажлыг урагшлуулахад бэрх долоо хоног. Харин хуучин ажлаа сайжруулан, өөрчлөн шинэчилвэл танд үр дүнтэй байх ба ойр дотны хүмүүс тань таныг үнэлэх болно. Хувийн амьдрал тань бүтэмжтэй байх боловч энэ хугацааны сүүлчээр хяналтгүй болох магадлал байна. Бямба гаригт анхааралтай байхгүй бол олон сайн муу зүйл хутгалдан гарч ирнэ. Өөртөө хэрэгтэйг л сонгох нь зүй.
Бумба
01.20-02.18
Өөрийн сонирхолоо хянаж бай. Сонирхол сулраад чухал зүйлээ орхигдуулж магадгүй юм. Энэ долоо хоногт нэг чухал үйл явдал ирнэ. Түүнийг л алдахгүй барьж авах хэрэгтэй. Баасан гаригт ер бусын мэдээ таны ажил хэргийн талаар эргэлзээ төрүүлж магад. Эсвэл хувийн харилцаанд эргэлзээ үүсэх магадлалтай.Өөрийгөө зовоогоод хэрэггүй. Амралтын өдрүүдэд хийх зүйлээ өөрчил. Тэр нь заавал зугаа цэнгэл биш.
Загас
02.19. -03.20
Өөрийн байр сууриа хамгаалахын тулд та “гөжих” л хэрэгтэй болох нь. Одоо орчин нөхцлөө солиод байх цаг биш. Хэн нэгэн таны амьдралд үл анзаарагдах эргэлт хийх гээд байх шиг. Бясалгал, тайван амралт, агаарт зугаалах нь энэ хугацааны эрч хүчийг танд авчирна. Ням гариг хөгжилтэй сайхан өнгөрнө. Тааламжгүй зүйлийг анзааралгүй орхиж болохгүй учир өөрийн дотны хүмүүсийг сонс.