Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 28-наас ирэх сарын 3-ны хооронд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэхүү айлчлалыг хоёр орны эдийн засаг, нийгмийн харилцааг шинэ шатанд гаргах өндөр ач холбогдолтой айлчлал гэж үзэж байгаа юм. Тус улсад айлчлахаас өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн айчлалаас хүсэн хүлээж буй үр дүн болон зарим хэлэлцэх асуудлыг талаар Хятадын “Синхуа” агентлаг болон “Жинминжибао” сонинд өнөөдөр ярилцлага өгчээ. Хэрэв айлчлал амжилттай болбол олон асуудалд ахиц гарах юм.
Л.ХАЛИУ