Шинэчилсэн найруулгад Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах, тэдний нийгмийн асуудлыг сайжруулахад түлхүү анхаарахыг гол зорилгоо болгожээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүн Ж.Энхбаяр Цагдаагийн ерөнхий газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор томилдог, орлогчийг бас уг албан тушаалтны санал болгосноор томилдог тогтолцоотой. Сонгуулийг пропорцианаль тогтолцоогоор явуулдаг болсон нөхцөлд Цагдаагийн удирдлагуудын томилгоо хүндрэлтэй байдалд орно гэсэн анхааруулгыг өглөө.
Одоо энэхүү хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг сонсч байна. Санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулж байна.
Г.Дарь