
Кайзер нэртэй 3 метр урттай Өмнөд Америкийн матар тоглолтын үеэр Кеннигийн толгойг тас зуугаад авсан байна. Айсан үзэгчдээс эхлээд нэг л залуу гарч ирэн түүнд туслахыг оролдсон ч юу ч хийж чадсангүй. Туслахаар үсрэн гарч ирсэн хоёр дахь залуу матрын аманд мод шургуулах санаа сэдсэн байна. Сэхээ авсан үзэгчдээс дахин хоер ч залуу гарч ирсэн боловч дөрвөн хүн 350 фут буюу 150 гаран кг жинтэй матрын эрүүг тавиулж чадахгүй байв. Хоёр минут өнгөрсний дараа Кеннийн толгойноос цус гарч байдал хүнд болжээ. Гэвч дөрвөн залуугийн оролдлого ямар ч байсан үр дүнд хүрэн тэрээр толгойгоо суллаж авчээ. Түүний гавлын яс гэмтэн болон эрүү хугарч олон удаагийн эмчилгээнд орсон ч амьд гарсан “матартай тоглогч” “Би ямар ч байсан амьд л байна” хэмээн нөгөөх ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
М.Наст