Санамж бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Румын улсын Засгийн газар хооронд Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт, Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Агентлаг, Румыны Худалдаа, хөрөнгө оруулөлтын Төв хоорондын харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг өнөөдөр ГХЯ-нд боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Румыны улсын Засгийн газар хооронд Боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт 2010-2012 онд хамтран ажиллах хөтөлбөрт  Монгол Улсын БСШУСайд Ё.Отгонбаяр, Румын Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виорел Истичоая Будура,
Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны Агентлаг, Румыны Худалдаа, хөрөнгө оруулалтын төв хоорондын харилцан ойлголцох санамж бичигт ГХЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд захирал Ж.Баттүшиг, Румын Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Виорел Истичоая Будура гарын үсэг зурлаа.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж