Францын тухайд ч энэ хуулийн талаар асуудал тавигдаад байгаа бөгөөд өчигдөр болсон Засгийн газрын хуралдаан дээр Францын ерөнхийлөгч Николя Саркози ийм хуулийг батлуулахаар оруулах нь зүйтэй гэж дэмжсэн хэмээн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ассошейтед пресс агентлагт хэлжээ. Саркози хэлэхдээ “энэ хууль шашны талаас ямар нэг асуудал үүсгэхгүй” гэсэн гэнэ. Өнгөрсөн жил тэрээр гивлүүрээр нүүрээ халхлахад хүргэх нь эмэгтэйчүүдийг дарамталж байгаа хэлбэр бөгөөд Францын хувьд хүлээж авах боломжгүй зүйл хэмээн хэлж байсан юм. Гэвч энэ асуудал тэр дороо нийтийн маргаан үүсгэж Франц дахь лалын нийгэмлэгийн зүгээс тэдний эрх чөлөөний асуудлыг хөндөхөд хүрч байна. Гэхдээ тус улсын засаг захиргааны хамгийн том бүтэц болох Улсын Консул ийм хууль батлагдвал Үндсэн хуулийг зөрчих болно гэж мэдэгдсэн байна.
М.Наст
Бельги, Францад нүүрээ халхлахыг хориглоно
Бельги улсад лал шашинтай эмэгтэйчүүдийн уламжлалт хувцасны нүүрний халхавч гивлүүрийг олон нийтийн газар зүүхийг хориглох хуулийг батлуулахаар оруулсан нь хуульчдын дунд бөөн маргаан дэгдээгээд байна. Хэрэв энэ хуулийг батлах юм бол Бельги улс ийм хуулийг баталсан анхны Европын улс болох юм. Энэ талаар мэдээлэл гарсны маргааш нь Франц улс мөн адил хуулийн өөрийн гэсэн хувилбар гарган ирж байгаагаа зарласан байна. Лалын байгууллагууд болон хүний эрхийн зарим хөдөлгөөнүүд энэхүү хуулийг батлах нь ийм гивлүүрийг зүүх сонголттой иргэдийн хүний эрхийг нь зөрчсөн явдал болно хэмээн шүүмжилж эхэлжээ. Гэхдээ анхаармаар нэг зүйл нь Бельгид санал болгож байгаа хуулиар бол зөвхөн лалын эмэгтэйчүүдийн хувцасны тухайд ч биш ер нь л хүний нүүр хэсгийг бүтэн халхлахаар хувцас болон бусад зүйлсийг бүгдийг нь хориглож байгаа юм байна. Хэрэв энэ хуулийг зөрчин нүүрний хэсгийг хаасан байдлаар олон нийтийн газарт хувцаслах юм бол 15-25 еврогийн торгууль ногдуулах эсвэл 7 хүртэл хоногоор баривчлах шийтгэлтэй болох ажээ. Мэдээж энэ нь аливаа хэрэг зөрчлөөс сэргийлж цагдаагийнхан хэрэгт холбогдогчдыг таньж байхад хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ Бельгид амьдарч байгаа хагас сая лалын иргэн тутамд 30 эмэгтэй л ийм нүүрний хаалтыг хэрэглэдэг байна. Мөн Бельгийн лалын удирдагч хэлэхлдээ хэрэв энэ хуулийг батлах юм бол гивлүүр хэрэглэдэг эмэгтэйчүүдийг гэртээ бүгэхээс өөр аргагүйд хүргэнэ гэж анхааруулж байгаа гэнэ.