Уг үзэсгэлэнд буй морин хууруудаас танилцуулбал алдарт хуурч Г.Жамьяан, С.Түвдэн, Д.Гомбожавын морин хуураас эхлэн үндэсний музей, театрын морин хуурнууд оролцож байна. Мөн Дундговь, Архангай аймгийн музейгээс долоон морин хуурыг уг үзэсгэлэнд зориулан авчирчээ. Мөн морин хууртай холбоотой уран зураг, марк, гэрэл зургууд, 16 морин хуур урлаачийн бүтээлийг дэлгэн харуулжээ.
Энэхүү арга хэмжээний ач холбогдолын талаар хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хэлэхдээ:
-Манай оюуны өмчийн газраас хийх ажил бол оюуны үнэт бүтээлийг бүртгэж, зохиогчийн эрхийг нь баталгаажуулах явдал юм. Хэн түүнийг бүтээсэнийг, хэний гарт хэдий үеийн ямар морин хуур байгааг олж мэдэхэд энэхүү үзэсгэлэн их чухал үүрэгтэй.
Энэ сарын 28 -наас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Морин хуурын хийцийн уралдаан, Олон Улсын Морин хуурын зохион явуулахаар болж байна. Энэхүү уралдаан болохын өмнө зохиож байгаагаараа онцлог.
Олон Улсын Морин хуурийн наадамд найман орны уран бүтээлчид оролцохоор саналаа ирүүлээд байна. Үүнээс үзвэл морин хуур нь хийл, төгөлдөр хуурийн нэгэн адил дэлхий нийтийн хөгжим болжээ. Тус хөгжмийн наадамд хамгийн олон уран бүтээлчидээ оролцуулах улс нь 40 хүн явуулахаар болж байгаа Япон улс юм. Харь газрын хүмүүс үндэсний хөгжимийг минь гайхалтай тоглож байгаа нь энгийн монгол хүн ч морин хуураа тоглож чаддаг байх учиртайг харуулж байна.
Б.Энхмандах