Иран улс Персийн буланд цэргийн сургууль хийж өөрийн армийн сүр хүчийг гайхуулжээ. Цэргийн сургуулийг нэгэн зэрэг агаар, газар болон тэнгисийн орон зайд хийж бүх төрлийн цэргийн зэвсэг техникийн чадварыг харуулахыг зорьсон байна. Энэ цэргийн сургуулийг Лалын хувьсгалыг хамгаалах Корпус манлайлан гүйцэтгэсэн бөгөөд Исламын шилмэл анги нэгтгэлийг байгуулсны 31 жилийн ойд зориулж байгаа юм байна. Мөн зэвсэглэлдээ авсан шинэ зэвсгийн үзүүлэх сургууль болсон байна. Сургуулилтын үеэр Иранийн батлан хамгаалахын сайд бригадын генерал Ахмед Вахид хэлэхдээ “Иран тун удахгүй Оросын пуужингаас хамгаалах С 300 ангиллын системтэй адил зэвсэглэлийг бүтээх гэж байгаа” гэж мэдэгджээ. Энэ нь газар-агаар гэсэн ангиллын хамгаалах систем бөгөөд нисэх болон тэнгисийн цэргийн хөлгүүдээс хөөргөсөн пуужингууд мөн балластик пуужинг устгах зориулалттай зэвсэглэл билээ. Ираны Хувьсгалт хамгаалах хүчний дарга хэлэхдээ “Энэ цэргийн сургууль Иран улс тусгаар тогтнол нутаг дэвсгэрийнхээ нэгдмэл байдлыг хамгаалах хүч нөөц болон эрмэлзэлтэй байгааг харуулж чадлаа “гэсэн байна.
Харин АНУ-ын албаны эх сурвалж энэ хээрийн сургуулийг бүхэлд нь харж хянаж байсан гэж хэлсэн байна. Харин хэрхэн хянаж байсан талаар болон хяналтын дүн мэдээ зэргийг ил зарлаагүй байгаа юм. Ираны цэргийн хээрийн хэд хэдэн сургуулийн талаар АНУ албан ёсоор мэдээлж байсан ч энэ удаагийн сургуульд онцгой анхаарал тавьжээ. Учир нь энэ удаагийн сургуулилтыг Ираны Хувьсгалыг хамгаалах корпусаас урьдчилан олон нийтэд зарлаж байж хийсэн юм байна.Иранын пуужингийн зэвсэглэлийн хөгжлийг АНУ маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд Исламын бүгд найрамдах энэ улсын цөмийн хөтөлбөрийн зөрчилтэй талыг байнга шүүмжилж байгаа билээ.
M.НАСТ
ЭХ СУРВАЛЖ: CNN агентлаг
ЭХ СУРВАЛЖ: CNN агентлаг