
Тэд өчигдөр орой Булган аймгийн төв дээр иргэдтэй уулзалт хийлээ. Энэ үеэр иргэдийн олонхи нь хүүхдийн мөнгийг буцаан сэргээх бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Засгийн газраас “Хүний хөгжлийн сан”-аар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн 1.5 саяыг төгрөгийг хэрхэн өгөх талаар сонирхож, түүнчлэн үүнийг даган үнийн хөөргөдөл үүсгэж бүр нэрмээс болохгүй байгаа гэсэн сануулгыг ч өгч байлаа. Малчдын хувьд сүүлийн жилүүдэд малын тоо толгой өссөн ч малаа маллаж хүчрэхгүйгээс бэлчээрийн даац алдагдаж малаа их хэмжээгээр зудад алдаж байна. Төр засгаас болон Улаанбаатарчуудаас өдий төдий тусламж дэмжлэг үзүүлж байгаа ч тэр нь зохих эзэддээ хүрэхгүй байна. Мөн мал ихээр хоргодсоноос бэлчээр малын сэг зэмээр дүүрч байна. Энэ нь наанадаж халдварт өвчин тархалтыг нэмэгдүүлж тэрнээсээ илүү хор хохирол авчирах уршиг бий. Төрөөс сэг зэмийг устгахад зориулан таван тэрбум төгрөг зарцуулсан хийж хэрэгүүлж байгаа ажил бага байгааг ч малчид Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатад уламжилж байлаа.
Хөдөөд орлого багатай иргэдийн хувьд Хүүхдийн мөнгийг сэргээн өгөхөөр яригдаж байгаа асуудал өнөөдөр нүдээ олсон асуудал гэдгийг Булганчууд онцолж харин Хоёр намын амлалтын мөнгийг нэг удаад олгох биш хувьцаа хэлбэрээр олгодог бол үнийн хөөргөдөл үүсэхгүй байх боломжтой хэмээн намын удирдлагуудтай санал нэгдэж байлаа. Хурлын дараа АН-ынхны зүгээс хөдөө орон нутгийн хүүхдүүддээ зориулан хотынхонд ч тэр болгон хүрээд байдаггүй Хүүхэлдэйн театрын “Улаан малгайт” тоглолтыг бүрэн бүрэлдэхүүнээр авчирч үзүүлсэн нь томоохон бэлэг боллоо.