Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Онлойн худалдааны форум”-ыг энэ сарын 23-нд зохион байгуулахаар болжээ. Форум Үндэсний дата төвийн байранд болох бөгөөд түүгээр цахим худалдааны хууль эрх зүйн төлбөр тооцооны зохицуулалт, буухиа шуудан, хүргэлт, хаягжилтын тогтолцоог боловсронгуй болгох, контент буюу агуулга, бараа, бүтээгдэхүүн, тэдгээрийн хариуцлага, цахим худалдааг хөхиүлэн дэмжих татварын бодлого, бүртгэл, албажуулалтын тогтолцоо, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, дэлхийн зах зээлд нэвтрэн орохтой холбоотой олон асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлох аж.
Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, үг хэлэх юм байна.
Г.Нэргүй