
PR-компани Brunswick мэдээлэхдээ Хо өөрөө Lanceford компанийг тэднийхээ нэр дээр өгсөн байна. Харин саяхан Стэнли Хо хөрөнгөө гэр бүлийнхэндээ тэнцүү хуваан үлдээнэ гэж мэдэгдсэн байв. Одоо 89 настай Хо дөрвөн удаа гэрлэж байсан ба 17 хүүхэдтэй, хөрөнгө нь 3,1 тэрбум ам.доллар гэнэ. Тэрээр 1941 онд Японы армиас зугтан Макаод ирээд тоглоомын бизнесээ эхэлжээ. Хо энэ зах зээлд 2004 он хүртэл монополист нь байв. Тэрбумтны бизнесийг бирж дээр гарахад нь элдэв саад хийн IPO-г нь унагасан гэж Хо өөрийн дүү эмэгтэй Виннитэй 2008 онд маргалдаж байжээ.
Ш.САМБУУ