
Жузян голын эрэгт байрласан есөн том хотыг нэгэн мегаполис болон нэгтгэхээр Хятадын эрх баригчид шийдсэн гэнэ. Шинэ хотын хүн ам нь 42 сая болох юм. Хотын нэрийг одоогоор тогтоогоогүй байна. Шинэ хот нь тус орны аж үйлдвэрийн Гуанжоу, Шэньчень, Фошань, Дунгуань, Чуншань, Чухай, Зянмэнь, Хуэйжоу ба Чаоцин гэсэн есөн районыг нэгтгэнэ. Шинэ хот 41,5 мянган кв/км талбайг эзэлнэ. Зургаан жилийн дотор тээврийн, инженерийн ба нийтийн дэд бүтцийн 150 байгууламжийг босгохоор төлөвлөжээ. Хотод тээврийн нэгдсэн төлбөр тооцооны систем ажиллах ба түүнийг Гонконгтай хурдан төмөр замаар холбох гэнэ. Хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь 300 тэрбум ам.доллар.
Ш.САМБУУ