
Москва хотын шүүх Михаил Ходорковскийн шинэ ялыг хууль ёсны гэж үзвэл тэрбээр ялаа үргэлжлүүлэн эдэлнэ. Шоронгийн цалингийнх нь хэсэг нь улсад эргэн төлөх ёстой гэж шүүхээс тогтоосон 17,5 тэрбум рублийн өрийг барагдуулахад зарцуулах юм. Краснокаменскийн колонид 2005-2006 онд Ходорковский сууж байхад түүний 15 сарын орлогоос нийт 1878 рублийг буюу сардаа 125,2 рублийг суутгаж байжээ. Энэ мөнгийг тэр цагаас хойших инфляцийг (50%) тооцоод индесжүүлбэл одоо Ходорковский сардаа 187,8 руб. буюу жилдээ 2254 руб. төлөхөөр болж байна. Энэ бүх өрийг төлж дуусгахын тулд тэрээр колонид 7 763 975 жил суух хэрэгтэй болж байна. Өнөөгийн орос эрэгтэйн дундаж нас 62,77 жил гэж үзэхээр Ходорковскийд 123 689 амьдрал хэрэгтэй болно. Түүнд шинэ хэргийн 892 тэрбум рублийн өрийг нэмэхэд 7 763 975 жил дээр нь дахиад 395 740 905 жилийг нэмэх хэрэгтэй. Хоёр дахь хэргийг нэмээд тооцоход Ходорковский 403 504 880 жилийн ял эдлэх хэрэгтэй болно гэсэн үг. Харьцуулахад, дэлхийд амьт биет үүсээд 416 сая жил болж байгаа юм.