
Ерөнхий сайд Сү.Батболд МАХН-ын даргаар томилогдсоноосоо хойш намынхаа ажилд анхаарал хандуулах зав хомсхон өдийг хүрчээ. Хүний хөгжил сангаас иргэн бүрт хувь хишиг хүртээх ажлыг цэгцэлж ард иргэддээ тайлагнасны дараа одооноос намынхаа ажилд шамдан орж буй аж. Ингээд сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдтэй ганцаарчлан уулзаж эхэлжээ. Тэрбээр гишүүддээ хандан МАХН-аас явуулж буй бодлого, шийдвэртэй бүлгийн гишүүд байр суурь нэгтэй байх, цаашид нэг бодлого, зорилгын төлөө хамтран ажиллахыг хүсч байгаа гэнэ. Мөн нам дотроо өрнөөд байгаа тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх гэх зэрэг цаг үеийн сэдвээр нэлээд илэн далангуй ярилцаж байгаа юм байна. Түүнийг намын дарга болохыг дэмжсэн “Уламжлал- шинэчлэл, Ардчилал –шударга ёс” жигүүрийнхнийг бас хүлээн авч уулзсан байна.
Д.ОЮУН