Дэлхийн хөлбөмбөгийн ертөнцийн топ баян 25 клубыг жагсаасан уг жагсаалтын дөрөвдүгээрт Испанийн “Барселона” бичигдсэн бөгөөд Премьер лигээс хамгийн олон буюу зургаан баг багтжээ. Сонирхолтой нь, энэ улиралд доод лигт тоглож буй “Ньюкастл Юнайтед” топ 20-т өөрсдийн байраа эзэлсэн байна. Английн топ зэрэглэлийн багууд болох “Ливерпуль”, “Челси” болон Италийн “АС Милан” нар топ 10-т багтсан боловч тус гурван клубын хөрөнгө мөнгийн дүн тус бүр 19 хувиар буурчээ. Харин хамгийн өсөлттэй байсан нь Италийн “Ювентус” болон Францын “Марсель” клубууд гэнэ.
Жагсаалтыг тэргүүлсэн топ 25 баг:
1. Манчестер Юнайтед /Англи/ – 1,835 тэрбум ам.доллар
2. Реал Мадрид /Испани/ – 1,323 тэрбум
3. Арсенал /Англи/ – 1,181 тэрбум
4. Барселона /Испани/ – нэг тэрбум
5. Бавария Мюнхен /Герман/ – 990 сая
6. Ливерпуль /Англи/ – 822 сая
7. АС Милан /Итали/ – 800 сая
8. Ювентус /Итали/ – 656 сая
9. Челси /Англи/ – 646 сая
10. Интер Милан /Итали/ – 416 сая
11. Шальке 04 /Герман/ – 384 сая
12. Тоттенхэм Хотспур /Англи/ – 372 сая
13. Олимпик Лион /Франц/ – 333 сая
14. Хамбург /Герман/ – 329 сая
15. Рома /Итали/ – 308 сая
16. Вердер Бремен /Герман/ – 274 сая
17. Олимпик Марсель /Франц/ – 262 сая
18. Боруссия Дортмунд /Герман/ – 261 сая
19. Манчестер Сити /Англи/ – 258 сая
20. Ньюкастл Юнайтед /Англи/ – 198 сая
С.Цэлмэг