Бондын киног хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Бондын киног хойшлууллаа

“MGM” компани санхүүгийн асуудлаас болж Английн тусгай агент Жеймс Бондын тухай Холливудын хамгийн олон цувралтай киноны дараагийн ангийг бүтээх ажлаа хойшлуулаад байна. Тус компани одоогоор дөрвөн тэрбум ам.долларын өрөнд ороод байгаа бөгөөд үүнийгээ богино хугацаанд дарахад гагцхүү ид шидийн хүч л тусалж магадгүй. Киноных нь эхэнд арслан гарч ирж архирдгаарээ дэлхийд танил болсон тус компанийн бүтээлүүд 1924 оноос хойш дэлгэцэнд гарч байгаа ч удахгүй энэ арслан архирахаа больж гасалж магадгүй байна. Өнөөгийн нөхцөл байдлын үүднээс үзвэл зөвхөн киногоор дагнасан бизнес их эрсдэлтэй байна. “MGM”хэзээ ч “Viacom”, “News Corp”, “Time Warner”шиг цогц компани болж хөгжөөгүй. Тус компани зөвхөн киноны зах зээлээр дагнасан бөгөөд DVD-ны зах зээл уналтад орсноос хойш алдагдалд орж эхэлсэн гэж кино салбарынхан үзэж байна. “MGM” компани жилд 50 гаруй кино үйлдвэрлэдэг байсан бөгөөд 1940-өөд оноос хойш илүү нухацтай хандаж, жилд 25 орчим кино үйлдвэрлэдэг болсон. Дайны өмнө дуут кино мюзикл их хийдэг байсан бол дэлхийн хоёрдугаар дайны дараа ТВ-үүд гарч ирснээр гэр бүлийн, өөр төрлийн үзүүлбэр, шоунуудад анхаарлаа хандуулдаг болсон. Зурмал хүүхэлдэйн киноны хувьд тус компанийн “Tom and Jerry” муур хулганы хүүхэлдэйн кино их алдартай. Гэвч 1960-аад оноос хойш тус компани алдагдал хүлээж эхэлсэн. “MGM” компанийг одоо олон компаниудын консорциум эзэмшдэг түүнд нь Sony Corporation хүртэл багтдаг.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж