Элчин сайд Т.Залаа-Уул Монголчуудтайгаа золгов

Хуучирсан мэдээ: 2010.02.21-нд нийтлэгдсэн

Элчин сайд Т.Залаа-Уул Монголчуудтайгаа золгов

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Т.Залаа-Уул энэ оны хоёрдугаар сарын 14-ний цагаан сарын шинийн нэгний өдөр Канадын Бритиш Колумб мужийн Ванкувер хотноо оршин суугаа монгол иргэдтэйгээ золгов.
Элчин сайд Т.Залаа-Уул монголчуудын уламжлалт баяр- цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Канадын баруун эрэгт оршин суугаа монгол иргэдтэйгээ уулзан золгож байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд цаашид Монголчуудын холбооноос зохион байгуулах аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа мэдэгдэв. Уулзалт, арга хэмжээг нээж үг хэлсний дараа иргэдийн сонирхсон асуултад хариулж, монгол ахуй соёлоо сурталчилсан, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлэв.
Бритиш Колумб муж дахь Монголчуудын Холбоотой хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт золголтод иргэд өргөнөөр оролцож өөрсдийн бэлтгэсэн үндэсний цай хоол, тавгийн идээгээр Канад зочид болон Ванкувер 2010 олимпийн тоглолтод оролцохоор ирсэн зарим төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхнийг дайлсан нь олны талархлыг хүлээсэн арга хэмжээ боллоо.
Уулзалтын үеэр монголчууддаа Элчин Сайдын Яамны зүгээс “Явуулын консул”-ын үйлчилгээ үзүүлсэн нь нийслэл Оттава хотоос алс суугаа Бритиш Колумб мужийн иргэдийн цаг, мөнгийг хэмнэсэн чухал арга хэмжээ болов хэмээн Гадаад харилцааны яамнаас дамжууллаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж