Обама, Бритни Спирсийн блогийг эвдсэн хакер баригдав

Хуучирсан мэдээ: 2010.04.22-нд нийтлэгдсэн

Обама, Бритни Спирсийн блогийг эвдсэн хакер баригдав

“Twitter” сайтад байдаг
дуучин Бритни Спирс болон АНУ-ын
ерөнхийлөгч Барак Обама нарын хувийн блогийг эвдсэн 25 настай залуу
Францад баригджээ. Энэ хакер Францын газар нутагт байна гэдгийг АНУ-ын
Холбооны мөрдөх товчоо (ХМТ) өнгөрсөн оны зургадугаар сард Францын
мэргэжил нэгтнүүддээ мэдээлжээ. Гэмт этгээд “Hacker Croll” нууц нэртэй,
ажилгүй залуу байсан гэнэ. Түүнийг ХМТ-той хамтарсан хэдэн сарын турш
үргэлжилсэн тусгай ажиллагааны үр дүнд Францын төв хэсгийн Пюи-де-Дом
мужаас баривчилжээ. Одоо тэрбээр Клермон-Ферран хотын цагдаагийн газар
хоригдож байгаа аж. Цагдаагийн газрын мэдээлснээр хакер залуу
“Facebook” сүлжээ болон “Google” компанийн цахилгаан шуудангийн
хайрцгуудад кибер дайралт хийснээ хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэрбээр энэ
үйлдлээрээ мөнгө олох гэсэн оролдлого хийж байгаагүй гэдгийг
цагдаагийнхан онцолсон байна.
Хакер залуу “Twitter” сүлжээний удирдлагын кодыг
эвдэлж чадсан нь түүнд энэхүү сүлжээг хэрэглэгчдийн блогийг устгах,
эсвэл өөрчлөх, сайжруулах боломж олгосон аж. Үүнийхээ дараа тэрбээр
тусгай блог нээж, түүндээ өөрийнхөө “нээлт”-ийг дүрслэн бичжээ. Мөн
тэрбээр өөрийн хакерийн үйл ажиллагааныхаа тухай интернэт өдрийн
тэмдэглэлдээ дэлгэрэнгүй өгүүлсэн байна.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж