Өнөөдөр хамгийн том даяарчлалын баяр. АНУ-ын Висконсин мужийн сенатор Г. Нельсон (Gaylord Nelson) Дэлхийн өдөр (Earth Day) гэх энэ баярыг анх 1970 онд санаачилжээ. Дэлхийн хойд хэсэгт энэ баярыг хавар, өмнөд хэсэгт нь намар тэмдэглэдэг. Манай цэнхэр гариг бараг 4,5 тэрбум жилийн настай.
Исландад нэгэн сонин баярын өдөр. Өмнөх саруудыг нөхөр ба эхнэрт зориулсан бол энэ өдөр Sumardagurinn firsti гэх Харп сарын эхний өдөр тохиож нөхөрт гараагүй бүсгүйчүүдэд зориулагддаг ажээ. Зарим нутагт энэ сарын өдөр бүрийг нөхөрт гарч амжаагүй нэг бүсгүйдээ зориулдаг гэнэ.
Бразилийг нээсэн өдөр. 1500 оны энэ өдөр ирээдүйн Бразилийн эрэгт орчимд өмнөд өргөргийн 17 дахь градуст Португалийн адмирал Педру Албариш Кабралагийн эскадр зангуу хаян зогссон гэдэг. Португаличууд Энэтхэгийн зүг явж байсан ба Ногоон хошууны арлуудаас замаа алдан баруун тийш хөвж яваад өмнө нь мэдэгдэхгүй байсан эх газрыг олж нээжээ. Бразилид анх португали офицер Николау Коэлью ба африк боол Гаспар да Гама хоёр хөл тавьсан ба тэд энэ газар нутагт шинэ үндэстэнг үндэслэгчид нь болсон юм.
Өдрийн ишлэл
“Бидний ирээдүй өнгөрсөн үед байдаг”
(Зөгнөлт зохиолч, палентлогч Иван Антонович Ефремов 1908 оны дөрөвдүгээр сарын 22-нд төржээ)
Энэ хүн Монголын говийн үлэг гүрвэлийн булшийг нээсэн гэдгээрээ алдартай.
Үйл явдал
1814 он. Францтай ялалтын гэрээ байгуулсанд зориулсан ёслолын буудлагаар 324 удаа салют буудуулж Петербург хотноо тэмдэглэсэн байна. Энэ нь Оросын түүхэнд анхны төрийн ёслолын буудлага болжээ.
1838 он. Америкийн Нью-Жерси мужийн Санди-Хук боомтод Ирландын Куинстаун хотоос дөрөвдүгээр сарын 4-нд гарсан шуудан ба зорчигчдын “Сириус” гэх хөлөг онгоц хүрэлцэн иржээ. Энэ нь Атлантын далай зогсолтгүй туулсан анхны уурын хөдөлгүүртэй хөлөг онгоц байлаа. Атлантыг гатлахад “Сириус” 18 хоног 10 цаг зарцуулжээ. Үүнээс зургаан жилийн өмнө Английн “Радамантус” уурын онгоц хамгийн анх Атлантын далайг гаталсан боловч замдаа уурын тогоогоо далайн давснаас цэвэрлэхээр хэд хэдэн удаа зогсолт хийж байжээ.
1864 он. АНУ-д нэг ба хоёр центын хүрэл зоос цутгаж эхлэжээ. Хоёр центын зоос дээр тэр үеийн Сангийн сайд Салман Портлэнд Чейзын тушаалаар “In God We Trast” /Бид бурханд итгэнэ/ гэсэн үгийг сийлсэн нь хожим цаасан мөнгөн тэмдэгтүүдэд бичигджээ. Үүнтэй зэрэгцэн хувиараа зоос цутгахыг хориглосон байна. “Никелийн лоббийн” шахалтаар 1865-1866 онуудад гурав ба таван центын хүрэл-никель зоос гаргах хуулийг баталж байсан гэнэ. Өдгөө эдгээр зоосноос нэг ба таван центын зоос гүйлгээнд байдаг.
1870 он. Дэлхийн үгээгүй ядуучуудын удирдагч Владимир Ульянов Ленин төржээ.
1914 он. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр германы генерал Фалькехайны тушаалаар Бельгийн Ипр хотын ойролцоо баруун фронт дээр түүхэнд анхных болох хорт хийн довтолгоо хийжээ. Барагцаалбал зургаан км орчмын фронтод 180 тонн хлорыг немцүүд хэрэглэжээ. 15 мянга орчим хүн хийн атакт нэрвэгдэж тэдний 3000 орчим нь үрэгдсэн байна. Жилийн дараа энд немцүүд дахин нэг хийн атак хийж гашуун гичийн хий хэрэглэжээ. Энэ хорт хийг хожуу Ипр хотын нэрээр ипритийн хий гэх болсон байна.
2004 он. Хойд Солонгосын төмөр зам дээр бензин ба шахмал хий ачсан хоёр галт тэрэг мөргөлдөж 3000 орчим хүнийг нэрвэжээ. Хятадын хилээс 50 км-ын зайтай болсон энэ ослын утаа униар Хятадад хүрч байлаа.