Утасны хулгайг зогсоохын тулд

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Утасны хулгайг зогсоохын тулд

Утасны хулгайг зогсоох технологийн нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Энэ нь хулгайд алдсан гар утсыг блоклох. Үүний тулд утасны серийн дугаараа мэдэх хэрэгтэй. Серийн дугаарыг олохын тулд 06 дарахад дэлгэц дээр 15 орон тоо гарна. Энэ кодыг яг одоо бичиж аваад хадгалаарай. Харин утсаа алдвал ойр дотныхоо нэг хүний утасны дугаар болон энэ кодыг операторт хэлэхэд болоо. Хулгайч таны утсанд өөр дугаар хийж ашиглахад тухайн симийн дугаар таны ойр дотнын хүнд мессежээр хүрч, утас чинь блоклогдох юм байна. Ингэснээр хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй болох аж. Хүн бүр ингэж сурвал гар утасны хулгай Монголд зогсч болох юм. Техник технологи хөгжсөн гадны улсад гар утасны хулгай ийм байдлаар эхэлж бүрэн зогсчээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж