
АНУ-ын хэмжээнд үүрэн телефоны оператор компаниуд мессеж үнэгүй бичих эрх олгох болсон нь өсвөр насныхны мессеж харилцаанд ихээхэн нөлөөлснөөс гадна мессеж бичих нь утсаар ярихтай харьцуулахад, чимээгүй, эцэг, эх, багш нартаа заавал мэдэгдэх албагүй, дээр нь гар утсыг биедээ авч явахад хялбар байдаг нь мессеж харилцаа нэмэгдэхэд нөлөөлсөн гол хүчин зүйл нь болжээ.
Судалгааны дүнгээс харагдсан нэгэн сонирхолтой зүйл нь өсвөр насныхны 87 хувь гар утастайгаа хамт өөрөөр хэлбэл утсаа хажуудаа тавиад унтдаг гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн хэл бичгийн дүрэм талаасаа хөвгүүд тааруу, наад зах нь цэг, асуултын болон анхаарлын тэмдэг зэргийг хэрэглэдэггүй бол охид бусдад илүү ойлгомжтой мессеж илгээхийн тулд цэг тэмдэг хэрэглэж заншсан байдаг аж.
Судалгаагаар мөн өдөрт хамгийн багадаа ядаж нэг мессеж илгээдэг гэсэн хүүхдүүийн тоо өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 54 хувиар өсчээ.
С.Цэлмэг