Will.i.am Intel-ийн шинэ нүүр царай боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Will.i.am Intel-ийн шинэ нүүр царай боллоо

Чип үйлдвэрлэгч Intel компани Black Eyed Peas хамтлагийн ахлагч Will.i.am-ийг шинэ бүтээгдэхүүн хариуцсан захирал, өөрийн компаний шинэ нүүр царайгаар сонгосон бөгөөд тэрбээр Intel-тэй зөөврийн компьютер, смартфон, таблетууд зэрэг бүтээгдэхүүнүүд дээр хамтран ажиллах юм байна.

Will.i.am Intel-ийн компьютерийн үндэс нэртэй кампанит ажилд оролцох бөгөөд тус компани сүүлийн үед өөрсдийн бүтээсэн төхөөрөмж, хэрэгслүүдийн уялдаа холбоон дээр голчлон анхаарч, цаашид шинээр гаргах бүтээгдэхүүнүүдээ нэртэй уран бүтээлчийн нөлөөг ашиглаж брэнд олгох зорилготой ажиллаж байна.

Б.Энхцэцэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж