Хойд Солонгосын нууц ажилтнуудын барьжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын нууц ажилтнуудын барьжээ

Өмнөд Солонгосын тагнуулчид БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга байсан Хван Чжан Епаг хорлох гэсэн хэрэгт сэжиглэгдсэн хоёр хүнийг барьсан байна.
Өмнөд Солонгосын тагнуулын албаны эх сурвалжийн мэдээгээр Хойд Солонгосын хоёр иргэн  дүрвэгчийн дүрээр Сөүлд ирээд Хваныг мөрдөн түүнийг хорлох тушаалаа хүлээж байжээ.
Тэр хоёр этгээд Тайландаар дамжин дүрвэгчийн дүрээр Өмнөд Солонгост орж ирсэн байна. Өмнөд Солонгосын тусгай албаныхан Хваныг хөнөөх ажиллагаа бэлтгэгдэж байгаа тухай мэдээллийг Хойд Солонгосын дүрвэгсдийг нэг бүрчлэн шалгах үеэрээ авсан байна. Алуурчин гэж сэжиглэгдсэн Хойд Солоносын хоёр иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Одоо 87 настай Хван нь Хойд Солонгосын хамгийн нэрт цуутай өндөр тушаалын дүрвэгч бөгөөд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сены санааны үндэс болсон гэх “Чучхей”-н номнолыг зохиогч гэнэ.
Хван өнгөрсөн зууны тавиад оны үеэр Москвагийн улсын их сургуулийн гүн ухааны факультетад дээд боловсрол эзэмшсэн ба жараад оны дунд үеэс Ким Ир Сены нэрэмжит их сургуулийн “Чучхейн боловсролын дээд дацан” гэдгийг толгойлдж байв. Дараа нь Хван БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга болж байв.
Тэрээр 1997 онд Сөүлд зугтан гарсныхаа дараа Хойд Солонгосыг хурцаар шүүмжлэх болсон байна. Сөүлд тэр хүчтэй хамгаалалт дор амьдардаг бөгөөд хорлогдохгүй гэж уулзалтын үеэр индэр дээр тавьсан усыг хүртэл уудаггүй ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж