Европын агаарын орон зайд хийх нислэгийг аюулгүй гэдгийг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага албан ёсоор зарласан тухай Reuters мэдээлэв. Тус байгууллагын ерөнхийлөгч Роберто Кобех Гонсалесийн (Roberto Kobeh Gonzalez) энэ мэдэгдэл нь Европын зарим орнуудын Засгийн газар нислэгийг сэргээсэнтэй холбоотой аж. Хэрэв эдгээр орнуудын Засгийн газар нислэгийн аюулгүй байдалд хортой гэж үзсэн бол тийм шийдвэрийг гаргахгүй л байсан гэж Гонсалес хэлэхдээ нислэгийн эрсдэлийн хэмжээ маш бага гэжээ. Өмнө нь Их Британи, Шотланд нислэгийн хязгаарлалтаа цуцалсан байлаа. Польш, Норвеги ч нислэгээ сэргээсэн байна. Галт уулын үнсэн үүлний улмаас Европын 300 нисэх буудал хаагдан 63 мянган нислэг хойшлогдож, долоон сая зорчигчид энэ хязгаарлалтад нэрвэгджээ.