Асашёорюү бэлтгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Асашёорюү бэлтгэл хийж байна

Гэнэтийн санаандгүй шийдвэр гарган, зодог тайлж, ид барилдах үедээ сумогийн дэвжээг орхисон их аварга Асашёорюү өдгөө эх орондоо амьдарч буй. Аварга ирэх аравдугаар сард болох зодог тайлах ёслолын ажлаар үе үе Япон руу нисч байгаа ч ёслол хүндэтгэлтэйгээр эх орондоо ирснээсээ хойш Улаанбаатарт голдуу байгаа.
Олон жил өндөр ачаалалтай бэлтгэл хийж, байнгын сургуулилттай байсан Асашёорюү аварга барилдахаа больсон гээд шууд бүхнийг зогсоочихож чадахгүй нь мэдээж. Тиймдээ ч их аварга ойрын өдрүүдэд Спортын төв ордноор оройдоо очин, чөлөөт, жүдо бөхийн шигшээ багийнхантай бэлтгэл хийж, хөлсөө гаргадаг болжээ.
Их аварга өнгөрсөн даваа гаригт чөлөөт бөхийн шигшээ багийн зааланд бэлтгэл тартал байсан бол түүний өмнө жүдочдын бэлтгэл дээр цагийг өнгөрөөжээ. Асашёорюү зүгээр ч нэг хөлсөө гаргах гэж тэнд очдоггүй бололтой. Өөрийн дэмжиж явдаг тамирчдынхаа талаар бусдаас үг сонсч, шинэ залуу, өсөх ирээдүйтэй бөх хэн байна гэдгийг сураглаж суудаг болохоор шигшээ багийн тамирчид их спортод сэтгэлтэй аваргадаа ам сайтай байв.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж