Азийн морин спортын холбооны 33 дугаар бага хурлаар Монголын морин спорт, уяачдын холбоо Азийн холбооны орлогч гишүүнээр элсч, Шадар сайд М.Энхболд Азийн морин спортын холбооны Ерөнхийлөгч К.Сатотай уулзан, Монголын морин спорт, уячдын холбоо Азийн морин спортын холбооны батламжийг гарджээ.
Шадар сайд М.Энхболд Сидней хотноо хийсэн ажлын айчлалынхаа хүрээнд Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн Захирагч проф Мари Баширтэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, мужийн Захирагчийн Монголд хийх айлчлал, нийслэл Улаанбаатар хот, Сидней хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоох зэрэг асуудлаар санал солилцсон байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбар эрчимтэй хөгжсөн тус мужтай ойр хамтран ажиллаж, ялангуяа уул уурхайн нарийн мэргэжлийн инженер, техникийн боловсон хүчин түлхүү бэлтгэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Энхмандах