Наранд шарах сайн уу, муу юу?

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Наранд шарах сайн уу, муу юу?

Урин дулаан цаг ирэхэд наранд биеэ шарж борлуулах, чийрэгжихийг хүн бүхэн л хүсдэг. Нарны илч хүнийг гутралаас авардаг гэдэг бол үнэн. Нар хүнд эрч хүч, өөдрөг сэтгэл, хөгжил баяслыг авчирдаг. Ийм байдлыг авчирдаг оньсыг тайлж чадаагүй байгаа боловч үнэндээ ийм л байдаг.
Нар бол хүний ясны хөгжил, бэхжилтэд маш чухал нөлөөтэй. Хүний ясны бэхжилтэд шаардлагатай аминдэмийг бий болгоход D витамин чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ аминдэм нь хэдийгээр бүрэлдэхүүнд нь ордоггүй боловч идэвхгүй D аминдэм нь идэвхтэй аминдэмийн хэлбэр/витамин D3/ луу шилжин ордог.
Нарны туяа арьсны зарим төрлийн өвчнийг анагаах ач тустай. Арьсны зарим төрлийн өвчин, тухайлбал, батга, маажуур үлдийг эдгээхэд нөлөөлдөг.
Гэсэн ч нар хүний арьсны хөгшрөлтөд /үрчлээс бий болох, арьс гэмтэх/ нөлөөлдөг. Арьсыг түлэх, хөгшрүүлэх түүгээр ч барахгүй наранд шарах цагийг зөв сонгохгүй бол арьсны хорт хавдрыг бий болгох аюултай.
Нарны хэт өндөр UVA туяа хоргүй гэдэг бол худал. Нар бид бүхний мэдэж байгаагаар хоёр төрлийн нам буюу өндөр цацраг туяа UVB, UVA ялгаруулдаг. Хэт ягаан нам туяа арьсанд түлэгдэл бий болгодог бол хэт ягаан өндөр туяа арьсанд удаан хугацаанд эдгэрдэггүй гэмтэл /хорт хавдарт ч хүргэдэг/ учруулах аюултай. Ялангуяа балчир, бага насны хүүхэд өртөх нь элбэг. Учир нь бага насны хүүхдийн арьс нимгэн, эмзэг байдгаас шалтгаалдаг. Мөн гадаа ил, задгай нарны шууд гэрлийн дор байнга ажилладаг хүмүүс өртдөг.
Орчин үеийн технологийн ашиглан хүмүүс зардал гаргах далай тэнгисийн эрэгт очиж биеэ шарахаа больж байна. Хэт ягаан туяаны шарлагын кабинууд олноор бий болжээ. Харин энэ аппарат аюулгүй гэдэг бол худал. Шарлагын кабинд хэт ягаан UVB туяа хэрэглэхийг хориглосон байдаг. Зөвхөн урт долгионы UVA туяагаар шарах ёстой. Тиймээс өмнө дурдсаны дагуу UVA туяа арьсны удаан эдгэрэлтэй /хорт хавдар ч үүсгэх аюултай/  гэмтэл учруулдгийг санаж анхаарч байх ёстой. Иймээс хэмжээ хязгааргүй хэт ягаан туяагаар кабинд шарахаас аль болохоор болгоомжил.
Нартай шууд харьцсанаас зарим төрлийн эм урвалд орж, арьсанд цочрол үүсгэдэг. Зарим хүн тодорхой төрлийн эм уудаг. Тэд наранд ил шууд гарснаас болж, тэд нарын дархлаажилтын систем хямралд орж, фотомэдрэмж хэмээн нэрлэгддэг урвал үүсч, арьсан дээр экземийн төрлүүд болон чонын хөрвөш тодрон гарч ирдэг.

Нарны хэт ягаан туяа хүчтэй болдог тодорхой цаг үе байдаг гэж үздэг. Энэ нь нарны гэрэл дэлхий рүү тусах гурвалжин өнцгийн үйл ажиллагаатай холбоотой. Энэ нь экваторын бүсийн ойролцоо зуны цагт 10-14 цагийн үе юм.
Сэрүүн хүйтэн нөхцөлд тодорхой хэмжээний өндөрлөгт авиран гарахад нарны үйлчлэл бага гэдэг бол худал. Өндөрлөг рүү өгсөх тусам нарны хэт ягаан туяа 300 м тутамд дөрвөн хувиар нэмэгдэж байдаг
Үүлэрхэг бүрхэг өдөр ч нарны UV ягаан туяа үүлийг 90 хувь нэвтрэн орж ирж байдаг.
Усан дотор юм уу модны дор байхад биднийг хэт ягаан туяанаас 100 хувь хамгаална гэдэг. Энэ худлаа. Ус, цас, элс, өвс хэдэн хувиар туяаг ойлгож байгаа нь хамгийн чухал. Ус  20 хувь, цас 80 хувь, элс 25 хувь, өвс 15-25 хувь тус тус нарны туяаг ойлгодог. Үүнээс харахад цас нь дээр явах, байх нь нарны хорт туяанаас хамгаалах хамгийн тохиромжтой газар бөгөөд бид “нарыг” дээрээс шууд цасанд тусч ойсон гэрлээс хүртэх болно.

Эх сурвалж: Dr.Francisco Marin. Banos de sol, mitos y realidades.
Бэлтгэсэн Д.Пунцаг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж