Номер нэг эмэгтэй гольфчин Охоа зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Номер нэг эмэгтэй гольфчин Охоа зодог тайлна

Дэлхийн номер нэг эмэгтэй гольфчин, Мексикийн тамирчин Лорена Охоа өөрийнхөө албан ёсны вэбсайтад удахгүй зодог тайлж, их спортоо бүрмөсөн орхих болсон тухайгаа мэдээлжээ. Тэрбээр одоохондоо дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд баасан гаригт Мехико хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ бүхий л учир шалтгаанаа тайлбарлана гэжээ. Өдгөө 28 настай залуу тамирчин Охоа өнгөрсөн хугацаанд нэг бус удаа хувийн амьдралдаа анхаарал хандуулж, гэр бүлтэй болох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Охоа LPGA-д найман жил өрсөлдөхдөө 27 удаа түрүү авч, 27 цомын эзэн болсон бөгөөд 2007 оны British Open болон 2008 оны Kraft Nabisco Championships тэмцээнд аваргалж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Aeromexico” агаарын тээврийн компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Андрес Конесатай гэрлэж, гурван хүүхдийн хойд ээжболсон юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж